Ихэнх нутгаар дулаарна

2021 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сары 07-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 5-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд нутгийн зүүн хагаст салхи, шуургатай байна./

Хур тунадас: 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, 5-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:  6 дугаар сарын 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 3-нд тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 31, 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/08/05

2 цаг

10 50
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/08/04

20 68
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store